calendar

ХЭЗЭЭ

2019 оны 09 сарын 20-нooс 22-нд.
placeholder

ХААНА

ТБД АНДУУД дэлгүүрийн зүүн хойно байрлах, ХЯТАД МОНГОЛЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬ, 312 тоот.
tugrik

ТӨЛБӨР

Үнэ: 90,000 ₮
Эрт бүртгүүлбэл хөнгөлөлттэй.

Төлбөр:  90’000 төгрөг [1 цагийн үнэлгээ 4500₮ x 20 цаг]. Хэрэв байгууллагын дансаар төлөхөөр бол чат-аар холбогдож байгууллагын нэхэмжлэл аваад 100’000-г төлөх юм. 

Бүртгэлтэй холбоотой нэмэлт:

  1. Төлбөрийн урьдчилгаа 20’000 төгрөгийг төлснөөр  таны бүртгэл баталгаажна (жич: зохион байгуулагчдын зүгээс сургалтыг цуцалсан тохиолдолд урьдчилгааг буцаан шилжүүлнэ, харин суралцагч ирээгүй тохиолдолд урьдчилгааг буцааж олгохгүй тул та цагаа зөв төлөвлөнө үү).
  2.  Үлдсэн төлбөрөө сургалт эхлэх өдөр хүртэл төлөх боломжтой.

Төлбөрийн хөнгөлөлт: 09 сарын 18-ны 14 цагаас өмнө сургалтын төлбөрөө 100%  төлбөл сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хувь хүн 81,000 төгрөг шилжүүлэхэд болно. Харин байгууллагын дансаар бол 90,000 төгрөг төлнө.

Төлбөр төлөх:   Банк: Хаанбанк, Дансны дугаар: 5336004677, Дансны нэр: Дагвасүрэн, Гүйлгээний утга: Өөрийн нэр, Утас

Анхаарах: Суралцагч өөрийн зөөврийн компьютертэй ирнэ үү. Хэрэв та SPSS програмыг суулгаагүй бол эндээс татаж авч суулгана уу. Мөн сургалтын төлбөрт цай, кофе зэрэг хоол, унд багтаагүй.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

  • Богино хугацаанд асуулгын судалгааны ерөнхий үе шатуудтай бүрэн танилцана
  • Сургалтын материал, жишээ файлууд дагалдана
  • Амжилттай төгсөгчдөд (дээд сургуулийн албан ёсны) CЕРТИФИКАТ гардуулна
  • Хичээлийг 6+ жилийн туршлагатай багш нар удирдан явуулна
  • Онолын ойлголтыг давхар тайлбарлана (*товчхон)
  • Богино хугацаанд их зүйл ярих бөгөөд хэр ихийг шингээх нь таны хичээл зүтгэлээс шалтгаалах ба сургалтын дараа үзсэн зүйлээ дахин сайн давтсанаар танд мэдлэг болно. Сургалтад суугаад орхих бол танд суухгүй байхыг зөвлөж байнаа.

Таны эзэмших ур чадвар

  • Судалгааны талаар суурь ойлголт
  • Өгөгдлийг SPSS програмд оруулах
  • Өгөгдөлд хувиргалтууд хийх
  • Тодорхойлогч статистик /Хүснэгт, график, суурь үзүүлэлтүүд/ шинжилгээ хийх
  • Дүгнэлтийн статистик шинжилгээ хийх
  • Дээрх үр дүнгүүдээс дүгнэлт хийх.

Сургалтад

  • Бакалавр, магистр, докторын диссертацийн ажил бичиж буй хүмүүс;
  • Анагаах, биологи, сэтгэл судлал, бизнесийн гээд бүх л салбарын судлаачид хамрагдах боломжтой. Статистикийн суурь ойлголтгүй хүмүүс дүгнэлтийн статистикаас бусад хэсгийг хүлээж авахад асуудал үүсэхгүй.

Хичээллэх цагийн задаргаа

9 сарын 20 /Баасан/ 17.30 – 20.40 [4 цаг]
9 сарын 21 /Бямба/ 09.00 – 12.40 [4 цаг]

Цайны завсарлага

12.40 – 15.50 [4 цаг]

 9 сарын 22 /Ням/  09.00 – 12.40 [4 цаг]

Цайны завсарлага

12.40 – 15.50 [4 цаг]

/*Цагийн сонголт гэж байхгүй бөгөөд дараах хуваарийн дагуу хичээллэнэ/

БҮРТГҮҮЛЭХ

SPSS burtgel

Сургалт болох газрын зураг